Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах жүдобөхийнтэмцээнСонгинохайрхан дүүргийн спортын ордонд болоход орон нутгийн болон хотын клубүүдийн тамирчид бага, дунд, ахлах насныхны ангилалд зодоглолоо. Тус тэмцээнд оролцсон “Гүрү дожо” дэвжээнийхэн дөрвөн алт, хоёр мөнгө дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэднээс 32 кг-д О.Уранбилэг, 36 кг-д М.Энхмарал 42 кг-д Х.Энхмэнд, 60 кг-д М.Болор-Эрдэнэ тэргүүлжээ. “Хүлэг жүдо”-гийнхон мөн дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайөндөрлүүлсэн. Тус клубээс 30 кг-д А.Баяржавхлан, 44 кг-д Б.Тамир, 48 кг-д Ч.Мандалноров, 52 кг-д Ш.Эрдэнэсувд алтан медалийн эзэн боллоо. Дунд насныхны ангилалд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль гардав. Эл академийн тамирчдаас О.Дэмүүл 34 кг-д түрүүлсэн юм. Орон нутгаас өрсөлдсөн багуудаас “Баялаг” клубийнхэн нэг алт, хоёр мөнгөн медальтай нутаг буцсан. Энэ удаа Б.Энхнаран 52 кг-д аваргалаа. “Цагаан барс” клубийн сойсон жүдочдоос бага насныхны ангилалд тус бүр хоёр алт, хүрэл, дунд насныхад мөн хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Хөвгүүдээс 27 кг-д Г.Бат-Ерөөлт, 34 кг-д У.Одхүү (бага нас), 50 кг-д О.Уугантамир, 57 кг-д Э.Амин-Эрдэнэ (дунд нас) тэргүүн байр эзэлсэн юм. Бага, дунд насныхны ангилалд медаль хүртсэн, мөн шагналт байр болон шигшээ 16-д шалгарсан тамирчид УАШТ-д оролцох эрх авав.