Дэлхийн бараг бүх улс орны аз жаргалын түвшинд үнэлгээ өгдөг “Аз жаргалын тухай дэлхийн илтгэл” (World happi-ness report)-ийн ээлжит дугаар хэвлэгджээ. Илтгэлийг НҮБ-ын захиалгаар бэлтгэдэг, түүнд оруулах материалыг “Gallup” агентлаг цуглуулж, дүн шинжилгээг нь Оксфордын их сургуулийн дэргэдэх судалгааны төв хийдэг аж. Орос Улс аз жаргалыг тодорхойлдог заалтуудыг нэлээд сайжруулсан ч хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн улсын ард орсон байна. Хятад, АНУ-ын үзүүлсэн үр дүн ч чамлалтай. Хятад, Тайванийг гүйцээгүй бол АНУэнэ чансааны түүхийн туршид хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.
Чансааны эхний аравт багтсан улсуудад өнгөрсөн оноос хойш гойд өөрчлөлт орсонгүй. Хамгийн аз жаргалтай хүмүүс Умард Европт аж төрж байна. Финланд улс найман жил дараалан энэ жагсаалтыг тэргүүлжээ. Түүний араас Дани, Исланд, Швед, Нидерланд улс (тэргүүн байртбайгаа Өрнөд Европын цорын ганц орон) нэхэж явна. Долоод нь Норвегиорсон байна.
Скандинавын орнуудтай өрсөлдөн эхний аравт Мексик, Коста-Рика улсууд ороод иржээ. Тэгэхдээ Мексик арав, Коста-Рика зургаа дахь улс болсон байна. Наймдугаарт Израил явна. Энэ улсын ард түмэнд дайн байлдаан ч, алан хядах ажиллагаа ч нөлөөлдөггүй юм уу гэлтэй. Энд авч үзүүштэй нэг юм байгаа нь Палестиныг тусад нь үнэлдэг бөгөөд эдний үзүүлэлт доогуур байдаг аж. Энэ онд Палестины нэр 108 дугаарт бичигджээ.
27 дугаар байр эзэлсэн Тайвань Ази тивдээ хамгийн аз жаргалтайд тооцогджээ. Мэдээллээс үзвэл тус улсын иргэдэд бодол санаагаа чилээх юм асар олон байдаг ч эх газрын хятадуудыг бодвол амьдралдаа сэтгэл хангалуун байдаг юм байна. БНХАУ68 дугаарт буюу Тайваниас 41 байраар хойно оржээ. Хятадын нэг хэсэг гэгддэг Хонконг 86 дугаарт оржээ. Жагсаалтад Сьерра-Леоне, Ливан, Малави, Зимбабве, Ботсвана, БүгдНайрамдахАрдчилсан Конго, Йемен, Коморын арлууд, Лесото улсууд сүүлдэж явна. Хамгийн сүүлийн байрторсон Афганистан улсад эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ амьдрал ахуйн боломжоор доогуур.
Орос Улс 66 дугаарт орсон байна. Оросын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн дэмжлэг өндөр гэж үнэлэгдсэн ч хүрээлэн буй орчин, авлигаар тун тааруухан үнэлэлт авч. Балти орчмын улсууд, Казахстанд иргэд нь аз жаргалтай амьдардагаж. 16 дугаар байранд яваа Литвагийн зэрэгцээ Эстони 39, Латви 51, Казахстан 43 дугаарт бичигджээ. Орос улс Казахстан төдийгүй 53 дугаарт орсон Узбекистаны ард байна. Тухайн үедээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Украин сүүл мушгиж (111 дүгээрт) явна. Литва анхны жилээ л тэргүүлж байгаа биш, 30-аас доош настай литва хүмүүс өнгөрсөн онд манай гаргийн хамгийн аз жаргалтай гэгдэж байжээ. Энэ үзүүлэлт литвачуудыг өөрсдийг нь ч гайхахад хүргэж, Литва Улс Европ тивдээ согтууруулах ундааны хэрэглээгээр толгой цохидог гэнэ. Британийн “Dazed” сэтгүүл хамгийн аз жаргалтай гэгдэх энэ залуу литовчуудыг үзүүлэхээр саяхан тийш сэтгүүлчдээ явуулсан чинь байдал газар дээрээ тэгтлээ атаархмаар байсангүй. Барууны аж үйлдвэржсэн орнуудын иргэд 2005-2010 оны хооронд байсан шигээ аз жаргалтай биш байгааг баримт харуулжээ. Ялангуяа АНУ-д энэ байдал илт байгаа аж. Одоо тус улс аз жаргалтай улсуудын жагсаалтад 24 дүгээр байранд орж байна. Ийм доогуур үзүүлэлт урьд өмнө нь ер ажиглагдсангүй. Харьцуулан үзвэл АНУ2012 онд 11 дүгээрт орж байв.
Аз жаргалын үзүүлэлтээр Төв болон Зүүн Европын таван орон хамгийн өндөр түвшинд байгаа нь Серби, Болгар, Гүрж, Латви, Румын аж. Үүнийг эдийн засагч Ричард Истерлин хагас зуун жилийн өмнө үзсэнээр тодорхой цаг хугацаанд аз жаргалтай байдал нь улс орнуудын хоорондын болон дотоод орлоготой шууд холбоотой байдгаар тайлбарлажээ. Гэхдээ цагийн аясаар аз жаргалын түвшин орлогын өсөлттэй хамт дээшлэхээ больдог гэнэ.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон аз жаргалын чансаанд эзлэх байрыг харьцуулсан нэг тодорхой жишээг хэлье. Бидний өгүүлж буй чансааны түвшнээр нэгдүгээрт байгаа Финланд Улсын нэг иргэнд 2023 оны байдлаар 53 мянган ам.долларындотоодын нийт бүтээгдэхүүн ногдож байв. Гэтэл энэ үзүүлэлт АНУ-д үүнээс нэлээд өндөр 83 мянган ам.доллар байгаа хэрнээ жагсаалтад Финландаас үлэмж доогуур бичигдсэн. Коста-Рикад 17 мянган ам.доллар ногдож байгаа мөртлөө аз жаргалын түвшин ихээхэн дээгүүр байх юм.
Уг илтгэлийг бэлтгэсэн хүмүүс аз жаргалын түвшинд мөнгөнөөс илүү нөлөөлж байдаг хэд хэдэн хүчин зүйлийг тоочсон. Хүний аятай сайхан байдал ойр орчныхоо хүмүүсээс, тэдний бодит дэмжлэгээс ихээхэн хамааралтай байдаг аж. Түүнээс гадна нийгмийн хэлхээ холбоо их чухал.
Тухайлбал, олноос хөндий, бусадтай хамт хооллох нь ховор хүмүүс өөрийгөө аз жаргал багатай байгааг мэдэрдэг байна. Гэтэл нэг гэрт дөрвөөс илүү хүн амьдрахаар нөгөө аз жаргалын түвшин чинь доошлоод эхэлдэг гэнэ. Хүний сайн сэтгэлийн хандлагыг үнэлэхдээ янз бүрийн орны хүмүүс өглөг, буяны үйлсэд хэр оролцдог, сайн дурын хөдөлгөөнд хэр хамрагддаг, танихгүй хүмүүст тусалдаг, эсэхийг нь асуудаг. Харьцангуй чинээлэг бус Ямайка үл таних хүмүүст тусламж үзүүлдгээрээ, Индонез өглөг буяны үйл, сайн дурын хөдөлгөөнд уриалгахан ханддагаараа эхний байртордог. Өглөг буяны үйлсээр Украин гуравдугаарт буюу Оросооc арван байраар урагших байранд явна. “World happiness report”-эд Оросын эзэлж буй байрын талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад инээвхийлээд, энэ тайланг хэрхэн бэлтгэснийг мэдэхгүй гэж хариулжээ. Үнэндээ бол илтгэлийг бичдэг аргачлал хэнд ч тодорхой бөгөөд ихээхэн энгийн юм билээ.
Дэлхийн хэмжээний энэ илтгэлийг өөрийн амьдралд хүмүүсийн өгсөн субьектив үнэлгээн дээр үндэслэн бэлтгэдэг байна. Энэ удаагийн илтгэлийг 2022-2024 оны дундаж үнэлгээнд тулгуурлажээ. Улс орнуудын хоорондын ялгааг гаргахдаа судлаачид нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн дэмжлэг, эрүүл саруул амьдралын үргэлжлэх хугацаа, амьдралын нарийн асуудлаар шийдвэр гаргах эрх чөлөө, өглөгч зан, авлигад хандах байдал гэх зэрэг зургаан зүйлийг голлон авч үздэг. Эдгээр үзүүлэлт тус бүрийн дарах жинг тооцохдоо тухайн улсын хамгийн доогуур үзүүлэлтийг баримжаа болгоно. Ийм аргачлал аз жаргалын түвшинд үзүүлэлт бүрийн нөлөөг илүү нарийн хэмжих боломж олгодог.
Энэ аргачлал хэр зөв, эсэх нь өөр асуудал. Жагсаалтад тэргүүлж байгаа Умард Европын орнуудын иргэд нь бүгд аз жаргалтай бишийг гэрчлэх шинж тэмдгүүд бий. Жишээ болговол 2017 оны байдлаар Исланд улс сэтгэл санаа хямрах үед хэрэглэдэг эмийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, Швед, Дани улс энэ үзүүлэлтээр эхний байрторж байжээ.
Соёлын ялгаа ч судалгааны үр дүнд бас нөлөөлнө. Зарим улсад аз жаргал гэх үзүүлэлт тухайн хүний хувийн ололт амжилттай нягт холбоотой байдаг. Зарим соёлд хүмүүс нь өөрсдийн аз жаргалыг бусдынхтай холбож үнэлдэг байх юм.
Аз жаргалын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж яваа фин хүмүүс өөрийгөө бусдаас илүү ажил, амьдралтай гэж үзэхгүй байх нь цөөнгүй. Хэдэн жилийн өмнө “Business insider” энэ жагсаалтад тэргүүлж яваадаа хэрхэн ханддагийг нь Финландын иргэдээс асуухад их олон хүн уг мэдээлэлд гайхаж байсан аж. “Business Finland”-ын олон улсын маркетингийн ахлах захирал Хели Йименес “Нэгдүгээр байртбайгаагаа бид бүгд гайхаж байна. Ийм байж болно гэж үү” гэх маргаан жил бүр гардаг гэж хэлсэн юм.
Шалтгаан нь судалгааны аргачлал хийгээд соёлын онцлог байдалд ньбайна гэж шинжээчид үзжээ. Фин хүмүүс болохоор өөрийнхөө байдалд нь“сэтгэл хангалуун” гэх үнэлгээ өгөхөөс биш, “аз жаргал”-тай гэдэггүй аж. Йименесийн бодлоор “Фин хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байдаг” гэнэ. Нийгмийн сэтгэл судлаач Женнифер Де Паологийн үзэж буйгаар учир начир нь уг чансааны нэрэнд байгаа бөгөөд оролцогчдод “Одоо цагт та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ” гэсэн асуулт тавьж байгаа болохоос түүнд аз жаргалын тухай үг огт байхгүй байгаа гэж тайлбарлажээ.
Р.Жаргалант