Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүлэв 

Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2025-03-13

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг баталлаа

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ бо­ловс­руу­лах зардлыг Засгийн газ­раас баталлаа.
2025-03-13

Эрчим хүчний реформын үр дүнг тандан судална гэв

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв.
2025-03-11

Цагаан сараар тав хоног амарна

Цагаан сарын үеэр бүх нийтээрээ тав хоног амрах шийд­­­­вэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хурал­даа­наас гар­галаа.
2025-02-27

Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагатай гэв

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-02-26

Гадаад харилцааны сайд Оманы Султант Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөд­­рөөс энэ сарын 20-ныг дуустал Оманы Сул­тант Улсад айлчилна. Тус улсын Гадаад хэр­гийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар ийнхүү айлчилж буй аж.
2025-02-18

Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлжээ

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөө­­­гийн түвшнийг Оксфордын их сур­гуу­лийн эр­дэмтэд тодорхойлжээ. Тэд уг судал­гааны ажлаа маргааш нийтэд танил­цуулах юм.
2025-02-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар иргэдээс гарын үсэг цуглуулж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарган, гарын үсэг цуглуулж буй билээ. Үүнд одоогоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нарын гарын үсэг зураад байна.
2025-02-18

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын  хэлэлцээрт гарын үсэг зурав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Тө­рийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнгөрсөн баа­сан гарагт Харбин хотноо уул­заж, “Гашуунсухайт-Ганц­модны боомтын хил дам­насан төмөр зам, нүүрс­ний худалдаа, Та­ван­тол­гойн нүүрсний уур­хайн хүчин чадлыг нэ­мэг­дүүлэх хамтын ажил­ла­гааны тухай Засгийн газар хоорондын хэлэл­цээр”-т гарын үсэг зурлаа.
2025-02-17

Жуулчдын 47 хувь нь эко, адал явдалт аяллаар иржээ 

Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Мон­голд зочлох жил” санаачилгын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Ая­лал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэм­жээний нээлт өчиг­дөр боллоо
2025-02-11

Ц.Баатархүү: Ногоон дата төв байгуулахаар зураг төсөл боловсруулж эхэлсэн

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол Улсын дата өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, эрх зүйн акт, дата өгөгдлийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
2025-02-11

Менингококкийн эсрэг “Нимерикс” вакцин худалдан авах нь

Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай сан­хүү­гийн тооцооллыг гаргаж, шуурхай шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.
2025-02-06

Хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах төслийг эхлүүлэв

Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний ст­ратегийг боловсруулах төсөл эхлүүлэх төлөвлөгөөнд Цахим хөг­жил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хө­төл­­­­бөрийнхөн өчигдөр гарын үсэг зурлаа.
2025-02-04

“Атар-4” аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвт­­­­­рүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт то­хир­­­­сон ашигт таримлыг нутагшуулах, та­риа­­лан­­­гийн үйлд­вэрлэлийг дэмжих зорил­гоор “Атар-4” аяныг ирэх сарын 1-нээс эх­­лүү­­лэх шийд­­вэрийг Зас­гийн газрын өчигд­­рийн ээл­­жит хуралдаанаас гар­гаж, хэрэг­жүү­лэх арга хэмжээний төлөв­лө­гөөг баталлаа.
2025-01-30

Ерөнхий сайдыг шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан гэв

УИХ-ын чуулганы хуралдаа­­­наар Ерөнхий сайд Л.Оюун-­Эр­­дэ­­нийн хийсэн мэ­­дээлэл нь шүү­­­­­­­­­­­­хийн нэр хүндэд илт сөргөөр нө­­­­лөөлж, бодит үнэнд ний­­цэхгүй байна хэмээн шүүх бай­­гуул­­­лагынхан үзэж буй.
2025-01-29

Э.Бат-Үүл: Саналаа хэлээч гэхээр нь хэлж байна, юу нь буруу гэж

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын тө­с­өл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүү­лэх гэх сүржин зорилготой Шуурхай штабыг Ерөнхий сайдын дэргэд байгуулсан билээ. Шуурхай штабынхны бас нэгэн сүржигнэл нь амралтын өдөр буюу бямба гараг бүр хуралдаж буй нь юм. Ес дэх жилдээ төрийн эрх барьж бай­гаа МАН-ынхан өнгөрсөн хугацаанд дорвитой ажил­лаагүй хэрнээ одоо амралтын өдрөөр хүр­тэл хуралдаж попроод үр дүн гаргана гэж ит­гэхэд бэрх. 
2025-01-27

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын төслийг байнгын хороодтой зөвшилцөнө

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан тө­мөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрс­ний уур­хайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажил­ла­гааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэл­цээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийд­вэ­рийг Засгийн газ­рын өчигдрийн хуралдаанаас гар­гав.
2025-01-23

Стратегийн оюун ухааны платформ хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Швейцарын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд Шадар сайд Т.Доржханд оролцож байна.
2025-01-22