Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж буй.
Энэ үеэр тухайн намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ уг хурлаас хөөгдөж байгаа бичлэг цахим орчинд тархаад байна. Тодруулбал, бичлэгт Д.Мөнх-Эрдэнэ "Хар хувцастай хүмүүс бүлэглээд байна. Цагдаад ямар ч байсан дуудлага өгчихье" гэж газар унасан байдалтай утсаар ярьжээ. Газарт унасан Д.Мөнх-Эрдэнийг босгохоор Хууль зүйн сайд О.Алтангэрэл, түүний дүү Д.Цогтбаатар нар зогсож байв.