2025 оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч иргэдийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ илүү олон иргэнд хүрч байгааг доорх статистик мэдээлэл харуулж байна.