Монгол болон Буриадын Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 насны ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд “Театр урлагт хөл тавьсан 50 жил” үзэсгэлэнг Театрын музейд дэлгэлээ. Энэ сарын 16 хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан хув¬цас, хэрэгсэл, зарим цуглуулгыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм байна. Мөн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 40 гаруй гэрэл зураг, уран зураг, сонин, одон медаль, үнэмлэх, хөөрөг, аяга зэргийг үзэгчдийн хүртээл бол¬гожээ. Ц.Гантөмөр нь Л.Ванганы “Тожоо жолооч” жүжгийн Шийнэнгийн дүрийг 1955 онд анх бүтээснээс хойш тайз, дэлгэцийн 400 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн нэртэй уран бүтээлч билээ.
У.Цэцэг