Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 153 дуудлага бүртгэгдсэнийг ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 48 сумд аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын байгууллагын алба хаагчид дөрвөн хүний амь аварчээ. Өнгөрсөн ням гарагт гэхэд түймрийн 21 дуудлага бүртгэгдсэний 19 нь ахуйн галынх аж. Тэр дундаа шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага нэмэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10, 14, Багануурын нэг, Сонгинохайрханы 41 дүгээр хороо болон Орхон аймагт шар өвс шатааснаас гал алдаж, гэр, хашаагаа шатаажээ. Орон нутагт айлын өвөлжөө шатаж, малын хашаа, хураалт¬тай өвс, тугалтай үнээ, чингэлэг галд өртсөн байна. Хаврын улиралд гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд сарын 24-30-нд улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осол 114, үүний өмнөх долоо хоногт 135 бүртгэгджээ.
Ч.Болор