“Алдар”-ын харваачдыг хожих баг байсангүй
Манай улсад байт харвааны компаундын төрөл үүсэж, хөгжсөний 15 жилийн ойд зориулан цувралын анхдугаар тэмцээн зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн спорт зааланд боллоо.
2025-04-25
“Нүүдэл-999” эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна.
2025-04-24
Б.ДАВААСҮРЭН: Тулалдахын өмнө “Жонон” хамтлагийн “Жалам хар” аялгууг сонсдог
Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин Б.Даваасүрэн хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж, спортод хөл тавьжээ. Үеийнхээ шилдгүүдтэй хурд сорьж, УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн түүний сэтгэл бөхийн төрлүүдээс самбо, жүдод татагдаж, дэвжээнд зодоглох болсон гэдэг.
2025-04-22
“Топ 6” тэмцээний аваргууд тодорлоо
Монголын жүдо бөхийн холбооноос ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж буй. Жин тус бүрийн шилдэг зургаан жүдоч өрсөлддөг тус тэмцээний гурав дахь цуврал “М банк арена”-д болсон. “Миний дуртай жүдо” төслийн хүрээнд болж буй эл эл тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн тамирчид оролцож, аваргуудаа тодруулав. Энэ удаа олимпын алт, мөнгөн медальт Ким Жэ, БНСУ-ын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бэ Сан И нарын удирдлагад шилдэг жүдочид оролцож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо.
2025-04-22
Аль нь түрүүлэхийг алтан медалийн төлөөхөрсөлдөөн харуулах нь
Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулсан “Үндэсний дээд лиг”-ийн 17 дахь удаагийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд ширүүхэн болж, багууд ана мана өрсөлдсөн. Хүрэл медалийнтөлөөх тоглолтод Я.Бэгз ахлагчтай “Итгэлт санхүү грүпп-мастерс” клубийнхэн “УБ синема” багийг 2:0-ээр хожиж, хүрэл медалийнэзэн боллоо.
2025-04-22
Улсын хэмжээнд буй 864 клубээс сагсан бөмбөгийнхөн хамгийн орлоготой нь
Биеийн тамир, спортын улсын хорооноос хийсэн тооллогын дүнгээр Монголд 1541 спорт заал бүртгэгдсэн бөгөөд үүнээс 699 нь Улаанбаатарт, 842 нь орон нутагт байршилтай аж. Салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд шаардлагатай суурь мэдээллийг нэгтгэн цуглуулж, бүртгэлжүүлэх зорилготой “Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллого”-ыг спорт заал, гадаах талбай, клуб гэсэн гурван ангиллаар явуулжээ. 2017 оны тооллогоос хойш улсын хэмжээнд 556 заал нэмэгдсэн байна.
2025-04-21
Монгол Улс спортын 1541 заалтай
Биеийн тамир, спортын үзлэг, тооллого зохион байгуулжээ. Үзлэг тооллогоор Монгол улсад нийт 1541 спортын заал бүртгэгдсэн байна. Энэ нь 2017 оны тооллогын дүнтэй харьцуулахад 556 спорт заал нэмэгдсэн гэсэн дүн. Үүний 842 нь орон нутагт, 699 нь Улаанбаатар хотод тоологдлоо. Эдгээрийн 921 нь засвар үйлчилгээ хийгджээ. Харин 620 нь засвар үйлчилгээ хийгдээгүй байна.
2025-04-21
Х.Тэргэл шилдэг 32 тамирчнаас II байрт жагсаж байна
Англид эхэлсэн дартсын “The advanced tour-2025” цуврал 16 тэмцээнд дэлхийн шилдэг өсвөр үеийн тамирчид ур чадвараа сорьж байна. Манайхаас Монголын дартсын өсвөр үеийн шигшээ баг, “MGL darts” клуб, “Уужим од” ХХК-ийн тамирчин, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 9и ангийн сурагч Х.Тэргэл дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад улсаа төдийгүй Ази тивийг төлөөлж оролцлоо.
2025-04-16
500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт ирэх сарын 24-нд болно. Харин бүртгэлийг дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд хаана. Энэ удаа та бүхэнд гүйлтийн зай төрлүүдийг танилцуулъя. Улмаар өөрийн гүйх төрлийг сонгон марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
2025-04-16