3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах B дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн баг Тайвань, Хонконгийн шигшээтэй нэг эрхийн төлөө өрсөлдөх нь. Эхний өдөр тэмцээний салхийг хагалж Тайванийн тамирчид Хонконгийн багтай 19.00 цагт тоглохюм. Монголын шигшээ хоёр дахь өдөр нь Хонконгийн шигшээтэй 15.00, 13-нд Тайванийн багтай мөн 15.00 цагт өрсөлдөнө. Тэгвэл дээрхтоглолттойдавхцаж “FIBA 3x3 Ulaanbaatar super quest” тэмцээн энэ сарын 12-13-нд болно. Манай улсад БНХАУ, Сингапур, Тайвань, БНСУ, Япон зэрэг улсыннийт 12 багийн тамирчид ирж, “Ulaanbaatar east”, “Ulaanbaatar west”, “Za¬vkhan sainscore” багийнхантай тоглоно.