Засгийн газар 2025-2028 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгосонтой холбогдуулан аялагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жуулчин тээвэрлэдэг зарим төрлийн тээврийн хэрэгсэлд энэ он дуустал Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зөвшөөрөл олгохоор болжээ. Өмнө нь энэ эрхийг зөвхөн “Авто тээврийн үндэсний төв”-өөс олгодог байсан бөгөөд өндөр шаардлага тавьдаг, төвөг чирэгдэл учруулдаг, хүлээлгэдэг гэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байсан юм. Тэгвэл дээрх хоёр байгууллага хамтран ажиллах болсноор ийм зохицуулалт хийжээ.
Зүүн хүрдтэй, Д ангилалд хамаарах, 2010-2012 онд үйлдвэрлэсэн “УАЗ Фургон”, “Starex”, баруун хүрдтэй, Д ангиллын, 15 хүртэлх хүний суудалтай “Hiace”, зүүн ба баруун хүрдтэй, В ангиллын, “Min¬ivan” төрлийн “Delica”, “Аlphard”, 2012 оноос өмнө үйлдвэрлэсэн, “SUV 4:4” төрлийн LC 4.70, LC 5.70, LC 200, NP Y61, Y62 тээврийн хэрэгсэлд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгох нь. Харин эдгээрээс бусад төрлийн тээврийн хэрэгслийнхийг “Авто тээврийн үндэсний төв”-өөс авах боломжтой. Жолоочид тавигдах гол шаардлага нь 21-ээс дээш насны, жолоочийн мэргэшсэн үнэмлэхтэй, жуулчдыг аюулгүй тээвэрлэх сургалтад хамрагдсан, хүчин төгөлдөр сертификаттай байх гэнэ.
Н.Мишээл