Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэллээ. Гуравдугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулна.