Онцгой байдлын байгууллагынхан алба хаагчдаа олон улсад мэргэжил дээшлүүлэх богино болон урт хугацааны академик сургалтуудад хамруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж буй гэнэ. Энэ хүрээнд ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академийн магистр, бакалаврын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, тус байгууллагад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг энэ сарын 15-16-нд болох нээлттэй сонгон шалгаруулалт оролцохыг урьж байна. Шалгаруулалтад оролцох алба хаагчид болон төгсөх ангийн сурагчид altangerel.s@nema.gov.mn цахим хаягаар хүсэлтээ энэ сарын 14-нөөс өмнө явуулахшаардлагатай. Ингээд хүсэлт гаргасан хүмүүсээс математик, физик, биеийн тамир болон орос хэлний шалгалтыг энэ сарын 15, 16-нд авч, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон СЭМҮТ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аж.
У.Цэцэг