Б.Гүндэгмаа, Х.Маралмаа нар Европын аваргаар тодров
Словак улсын Саморин хотод болсон Европын өсвөр үеийнхний нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон манай улсын жүдочдоос Орхон аймгийн “Хангарьд” клубийнхнээс Б.Гүндэгмаа 52, “Гүрү” дэвжээний тамирчин Х.Маралмаа 63 кг-ын жинд тэргүүлжээ.
2025-02-20
Ханх сумын сурагчид жүдогийн дэвжээтэй боллоо
Монголын жүдо бөхийн холбооны хамт олон 21 аймаг, 330 сумын сургуулийг дэвжээгээр хангах, сурагчдыг спортод дурлуулах, ирээдүйн эрүүл иргэн бэлдэх зорилгоор “Judo KID-2” төсөл эхлүүллээ.
2025-02-06
Бөхийн барилдаанд чансаа тогтоодог болно
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болов. Тус холбооноос баталсан цаглаврын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм.
2025-01-09
Залуу заан С.Сүхбат түрүүлж, харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Залуу ноёд" групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
2024-11-27
Н.Батбилгүүн Азийн хошой аварга болов
Тайландын Срирача хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны Ази тивийн АШТ-д зодоглосон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, дараагийнхад Туркменистаны бөх Парахат Атаевыг мөн 10:0-ээр хожсон. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Науруз Ахмедхановыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Рахмани Фироузжайеиг 6:3-аар буулган авснаар Ази тивийн аваргаар шалгарав
2024-07-26
Гурван бөхийн шинжилгээнээс допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч 13-ны өдөр ХБНГУ-ын Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн.
2024-07-23
Э.Энхцогт, Г.Энхжин нар самбо бөхийн төрөлд аварга боллоо
ОХУ-ын Саха улсын Якутск хотод үргэлжилж буй “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII наадамд 39 улсын 2000 гаруй тамирчин спортын 24 төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 7-нд өндөрлөх тус наадмын модон бөмбөгийн тэмцээнд Монголын тамирчдаас 50 кг-ын жинд Н.Дагвадорж, 80 кг-д Ё.Өсөх-Ирээдүй нар хүрэл медаль гардсан. Энэ удаа ерөнхий шүүгчээр С.Тэлмэн ажиллаж, олон улсын шүүгч Б.Даариймаа, шүүгч Т.Галцэцэг нар тэмцээнийг дэнсэлж буй.
2024-07-02
Г.Гантулга, Л.Болд нар аваргаар тодров
Тайландын Бангкок хотод зохион байгуулсан жиү жицүгийн дэлхийн чансааны оноо олгох “Thailand grand prix-2024” тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Тэднээс насанд хүрэгчдийн 94 кг-ын жинд “JET sharing Mongolia” клубийн тамирчин Г.Гантулга аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Кусайнов Рамазаныг буулган авч түрүүлэв.
2024-06-27
Ц.Уранзаяа тивийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан өрнөж, шилдгүүд тодорлоо. Манайхаас дасгалжуулагч, Гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдлагад 73 кг-д хүч сорьсон, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ц.Уранзаяа шигшээд Тайваний бөхийг 10:0-ээр илүүрхэн, хагас шигшээд Казахстаны тамирчныг 4:1-ээр буулган авч, финалд шалгарсан. Тэрбээр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Кажал Кажалтай барилдсан ч 0:10 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
2024-06-26
Н.Баярмаа Казаньд түрүүлэв
ОХУ-ын Казань хотод зохион байгуулсан “Брикс-2024” наадамд 27 спортын төрөлд 89 орны 4751 тамирчин оролцож байна. Монгол Улс 40 гаруй тамирчнаа спортын дөрвөн төрөлд сойсноос хоёрт нь шагнал гарджээ. Дээрх наадмын самбо бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 54 кг-д Н.Баярмаа ОХУ-ын бөхийг буулган авч, аварга болсон. Түүний амжилтыг буухиалж, 50 кг-д С.Гүнжинлхам, 65 кг-д Ц.Сүнжидмаа хүрэл медаль зүүв. Эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Хадбаатар 74 кг-д зодоглож мөнгө, 58 кг-д Г.Мөнхбат, 72 кг-д Б.Баярсайхан нар мөн хүрэл медальтай ирэх нь.
2024-06-20
М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүд цол, чимгээ нөхөн авлаа
Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргав.
2024-06-17
Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож, арслан цол олгоно
Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, ирэх даваа гарагт Төрийн ордны гэр “Хүндэтгэлийн өргөө”-нд 10:00 цагт улсын арслан М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгох юм.
2024-06-14