Туухай өргөлтийн олон улсын тэмцээн ОХУ-ын Казань хотод энэ сарын 4-6-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын баг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос долоо нь цэргийн албан хаагч юм. Тэд оролцсон орнуудын багаас хамгийн хүчтэй өрсөлдөж, гаргасан амжилтаараа үзэгчдийг алмайруулсан байна. Тэмцээний 68 кгын жинд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн биеийн тамирын офицер, дэслэгч Н.Зугдарбямба удаалж мөнгө, 73 кг-д Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Цэргийн албаны офицер, ахлах дэслэгч Ц.Ганбаатар, 95 кг-д Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Л.Батсуурь хүрэл медаль гарджээ. Мөн тус ангийн бэлтгэл сургагч, ахлагч П.Ганзаяа мөнгөн медальтай ирэх нь.