Ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь 3479 төгрөг болов
Нүүрсний экспорт саатаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого тасалдсанаас үүдэлтэйгээр манай улсын гадаад валютын нөөц буурч, банкууд 10 мянгаас дээш хэмжээний ам.доллар зарахгүй, төгрөгтэй харьцах “ногоон”-ы ханш тасралтгүй чангарч байгаа талаар мэдээлэл түгээд буй.
2025-02-14
Хонины махны үнэ долоо хоногт 2.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотод энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 2.6, өнгөрөгч долоо хоногийнхоос нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв.
2025-02-12
Цагаан сарын бэлгийн багц 11-40 мянган төгрөгийн үнэтэй
“Амар байна уу-2025” цагаан сарын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 1-нд “Их наяд” төвд нээлээ. Уг үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жил 230 000 хүн үйлчлүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Уламжлалт сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүнийг дотооддоо шингээх, үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
2025-02-03
Үхэр, хонины махны үнэ өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав.
2025-01-24
Инфляцын түвшин есөн хувьд хүрчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 нэгж, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-01-13
Орон сууцын үнэ 12.8 хувиар өсжээ
Долоодугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 12.8, өнгөрөгч сарынхаас 1.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Шинэ орон сууцын үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 10.8, хуучных нь 14.5 хувиар өссөн дүн гарчээ. Бүсчлэлээр нь ангилбал шинэ орон сууцын нэг ам метр талбайн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3, Хан-Уулд 4.19, Баянзүрхэд 4.02 сая төгрөгт хүрсэн бол Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.9 сая төгрөг байна
2024-08-15
Инфляц 5.5 хувиар өслөө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 5.5, оны эцсийнхээс 4.4, өнгөрөгч сарынхаас 0.1 хувиар өсжээ. Төрлөөр нь авч үзвэл хүнсний барааны бүлгийн үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 5.6, хүнсний бус барааных 5.4, үйлчилгээнийх 7.3 хувиар өссөн байна.
2024-08-12
Шинэ ургацын төмс кг нь 1500 төгрөгийн үнэтэй байна
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ жил нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд явуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд худалдаагаар дамжуулан эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог тариаланчдын гараас зах зээлийн үнээс хямдаар иргэдэд хүргэдгээрээ онцлогтой билээ. Тариаланчид одоогоор эхний ургацаа үзэсгэлэн худалдаанд дэлгээд байна. Үүнд 180 орчим тариаланч оролцуулахаар төлөвлөсөн гэнэ.
2024-08-06
Импортын барааны үнэ өссөн нь инфляц 5.7 хувьтай гарахад нөлөөлжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
2024-06-18
Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2024-05-20
Бага оврын онгоц нэг цаг түрээслэх дундаж үнэ 1650-1800 ам.доллар байна
Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 50 гаруй агаарын хөлөг буйгаас 30-аад нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын онгоц гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх аж. Ерөнхий зориулалтын буюу хуваарьт бус, захиалгат нислэгийг өдгөө манай улсад “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай” зэрэг компани тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэллээ.
2024-05-10