Өмнөд Солонгост дөрвөн сар үргэлжилсэн улс төрийн хямралын эцэст Ерөнхийлөгч Юн Сок Ёль нь огцорч Төрийн тэргүүний ээлжит бус сонгууль хийхээр боллоо. Ерөнхийлөгч асан Юн цэрэг, дайны байдал зарлах шийдвэр гаргаж, цэргүүдийг Үндэсний хурлын танхимд оруулж, Үндэсний сонгуулийн комисс руу дайрч, улс төрчдийг баривчлах оролдлого хийсэн нь Үндсэн хуулийн шүүх хууль зөрчсөн буруутай үйлдэл болохыг хүлээн зөвшөөрлөө. Үндсэн хуульдзааснаар бол дайнтай юм уу, түүнтэй дүйх онцгой байдал улс оронд нь бий болсон нөхцөлд Ерөнхийлөгч дээрх шийдвэрийг гаргах ёстой байжээ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч цэрэг, дайны байдал гэнэт зарлаж, түүнийг баривчилж, дараа нь суллаж, улс оронд нь улс төр, эдийн засаг, нийгмийн үлэмж хохирол учирсан юм. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан өдөр Юн ард түмнийхээ итгэлийг биелүүлж чадаагүйдээ уучлалт гуйж, дэмжиж байсанд нь талархал илэрхийлээд ирэх сонгуульд эрх баригч нам сайн бэлтгэнэ, ялалт байгуулнагэдэгтнайдаж буйгаа хэлсэн байна.
Шүүх дээр тэрбээр өөрийнх нь засаг захиргааны хүмүүсийг удаа дараа буруутгахыг оролдож, төрийн ажлыг гацааж, улсын төсвийг хасахыг эрмэлзэж байсан хэмээн сөрөг хүчний гол намыг буруутгаж байжээ. Тэгвэл Ерөнхийлөгч асныг цэрэг, цагдааг дайчлан хүний үндсэн эрхийг зөрчсөнөөр Үндсэн хуулийн институцийн нэр хүндийг унагаж, түүнийг хамгаалах өөрийн үүргээ хөсөрдүүлсэн гэж шүүгчид үзэж байв. Ерөнхийлөгч Юн Сок Ёль буруутай, эсэхийг тогтоох хүсэлт гаргаж шүүхэд хандсанаасхойш 111 хонож байж шийдвэр гарчээ.
Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хан Док Су ирэх сонгуулийг зохих хэмжээнд явуулж, дараагийн захиргаанд бүрэн эрхийг шилжүүлэх боломжоор хангахын тулдбололцоотой бүхнийг хийхээ амлав.
Шүүхийн шийдвэрийг эрх баригч “Ардын хүч” нам эвлэрэнгүй хүлээн авсан бол сөрөг хүчний Ардчилсан нам “ард түмний ялалт” гэж үзсэн байна. Ардчилсан намын удирдагч Ли Чэ Мёнийг ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөгч байна гэж олон хүн үзэж буйюм. Тэрбээр ард түмэнтэйгээ хамт бид энх тайван, эдийн засаг, ардчиллаа сэргээнэ гэж хэлсэн байна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр огцорч буй Юн Сок Ёль 2024 оны арванхоёрдугаар сард улсдаа цэрэг, дайны байдал зарласан юм. Парламентад улс төрийн сөрөг хүчний, тухайлбал Ардчилсан намын давуу байдлыг зогсоох нь ийм шийдвэр гаргах шалтгаан болсон байдаг. Засгийн газар, парламент нь уг шийдвэрийг дэмжихээс татгалзаж, Юныг шийдвэрээ цуцлахад хүргэсэн юм. Уг дэглэм зургаахан цаг үргэлжилсэн ч улс орондоо улс төрийн хямралын эхийг тавив. Ингээд арванхоёрдугаар сарын дундуур сөрөг хүчин олонх байсан Үндэсний ассамблей (парламент) Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураах, улмаар эрүүгийн хэрэг үүсгэж, насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял оноох дээр тулсан юм.
Бидний авсан мэдээллээр Өмнөд Солонгост зургаадугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хийхээр урьдчилсан байдлаар шийдээд байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэт гэгч Хан Док Сугийн толгойлж буй Сайд нарын танхим энэ шийд вэрийг дөрөвдүгээр сарын 8-ны хуралдаанаар баталбал, нэр дэвшигчдийг тавду гаар сарын 11 хүртэл бүртгэж, сонгуулийн кампанит ажил албан ёсоор 12-нд эхэлнэ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч сонгуулийн дүнг зарлас ны дараа шууд бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.
Юн Сок Ёлийн өмгөөлөгчид Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг шударга бус, улс төрийн сэдэлтэй гэж үзэж буйгаа сэтгүүлчдэд хэлсэн байдаг. Юн өөрөө ч мэдэгдэл гаргаж, БНСУ-ын төлөө зүтгэх нь миний хувьд нэр төртэй үйлс байсан. Миний алдааг үл хайхран намайг дэмжиж, урам өгч байсанд баярлалаахэмээн дэмжигчиддээ хандсан байна.
Шүүх хурал эхлэхээс өмнө цагдаагийн байгууллага өөрт байгаа нөөцөө дайчлан Юныг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн үүсэхээс сэргийлж чаджээ. Хэвлэлд мэдээлж буйгаас үзвэл зургаан цаг үргэлжилсэн цэргийн эргэлт тус улсад оршин тогтнож байсан цэргийн дарангуйлагч дэглэмийн үеийн сүг сүүдрийг сэргээх шахаж, тэр үеийн юм түүх болон эцэслээгүй байсныг харуулсан байна. Ямар нэг гайтай улс төрч гарч ирээд цэргийн дэглэм тогтоох гэж оролдох вий гэх айдас олон хүнд төрсөн аж. Чухам тиймээс ч Үндсэн хуулийн шүүхийн шийлдвэрийг солонгосчуудын олонх нь Сөүл хотынхоо гудамжинд гарч, ардчиллын ололт хэмээн баяр хөөртэй хүлээж авчээ.
Түүгээр ч барахгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн бусад институцийг бэхжүүлж, ийм явдал дахин гаргуулахгүй байх үүднээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардах болсон. Үүний тулд өөрийн бүрэн эрхийг хязгаарлах хуулийг батламжилж чадах өндөр ухамсартай Ерөнхийлөгчтэй болох нь зүйтэй гэж солонгосчуудын дийлэнх олонх нь үзэж байна. Огцорч буй Ерөнхийлөгч ийнхүү хоёр талцсан улс орныг үлдээж буй аж. Ерөнхийлөгч асныхаа хийсэн үйлдлийг жигшүүртэй хэрэг гэж олонх нь үзэж байхад Үндсэн хуулийн шүүхэд итгэхгүй гэдгээсолонгосчуудын гуравнынэг нь илэрхийлж байна. Юн ч алхам тутамдаа эсэргүүцэж, эргэлт хийх гэсэн оролдлогоо зөвтгөхийг оролдож байв. Тэрбээр улс оронд хийгээд сөрөг хүчин нь Умард Солонгос болон Хятадын тагнуул, туршуулуудаар дүүрч, “төрийн эсрэг хүчнүүд” өнгөрсөн сонгуулийн үр дүнг өөрсдийн талд овжин ашиглалаа хэмээн хэлсэн байна. Яваандаа түүний үгэнд итгэх хүмүүсийн тоо нэмэгдэж, Юныг “коммунистуудад” эрх мэдлээ алдсан, эрх баригчдынзолиос болж буй энэлж шаналсан баатар эр гэж харах болжээ. Ийм нөхцөл байдалд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль болох нь.
Ташрамд нэг зүйлийг тодруулахад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Хан Док Суг сөрөг хүчин олонх байгаа парламент өнгөрсөн оны эцсээр албан тушаалаас нь огцруулаад буруутан болгох байсныг Үндсэн хуулийн шүүх болиулсан байдаг. Есөн хүнээс бүрддэг Үндсэн хуулийн коллегийн сул байсан гурван суудалд шүүгч томилохоос Хан Док Су татгалзсан нь түүнийг буруутгах шалтгаан болсон аж. Тухайн тохиолдолд Юн буруу тан болохыг баталгаажуулахад зургаан шүүг чийн санал нэгдсэн байх учиртай бөгөөд тэдний нэг нь л эсрэг санал өгвөл Юн Ерөнхийлөгч хэвээр үлдэх байжээ.
Юны талаар шүүхийн шийдвэр гарах өдөр эсэргүүцэгчид буюу Ерөнхийлөгч аснаа дэмжигчид элдэв үйлдэл хийхгүй байхыг үүрэг гүйцэтгэгч Хан Док Су уриалж, “Одоо бол тогтвортой байдал, хамтын нийгэмлэгээ авч үлдэхийг чухалчлахаас бусулс төрийн ашиг хонжоо харах цаг биш. Нийгмээ хагалж, бутаргаж, зөрчилдүүлэх биш, нэгтгэж нягтруулахын төлөө хариуцлагатай хандацгаа” хэмээн хэлсэн байна. Энэ өдөр дэг журам сахиулахаар Сөүлд цагдаагийн 14 мянган ажилтан эргэн тойронд нь 100-150 метр зайд “тусгай бүс” бий болгон шүүх хурал болох байрыг хамгаалжээ.
Нэхэн сануулахад, солонгосчууд “Тобуро” гэж нэрлэдэг АН дайны байдал зарлахаас өмнө Ерөнхийлөгчийн санал болгож буй төсвийг танаж, 2009-2012 онд “Deutsche Motors” компанийн хувьцаагаар залилан хийсэн хэмээн сэжиглэгдэж буй одоогийн тэргүүн хатагтай Ким Кон Хи-гийн эсрэг хэрэг үүсгэхээс татгалзсан прокуроруудыг оролцуулан Засгийнгазрын хэсэг ажилтныг огцрохыг шаардаж байсан аж. Цэргийн дэглэмийн үед парламентыг оролцуулаад улс төрийн бүхий л үйл ажиллагааг хориглосон байв. Харин 190 депутат Үндсэн хуулийн ордныг цэргийнхэн ирэхээс өмнө амжиж хамгаалаад Ерөнхийлөгчийн зарлигыг цуц лахаар саналхураачихжээ. Маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 4-ний өглөө Юн уг шийдвэрт захирагдаж, цэрэг, дайны байдлаа цуцлав. Энэ өдөр Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураахыг сөрөг хүчин нь санаачилсан ч эхний удаад эрх баригч “Ард түмний хүч” нам саад хийсний хүчинд санал хураалт бүтээгүй ч арванхоёрдугаар сарын 12-нд Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн дэглэм тогтоох гэсэн оролдлогоо зөвтгөхийг хичээсэн мэдэгдэл хийснээс нэг намынхан нь ч“урваж” санал хураахыг дэмжсэн байна.
Юн бүрэн эрх, халдашгүй байдлаа алдсан ч цалин (нэг сард 14 мянган ам.доллар), өргөө, хамгаалалттайгаа үлдэв. Нэгдүгээр сарын 15-нд мөрдөн байцаагчид хоёр дахь оролдлогоортүүнийг баривчилж, гурав хоногийн дараа шүүхийн шийдвэрээр хараа хяналтдаа авсан байна. Тэгтэл Юн Сөүлийн тойргийн давж заалдах шатны шүүхэд хандаж уг шүүх түүний талд шийдвэр гаргаснаар гуравдугаар сарын эхээр хараа хяналтаас чөлөөлөгдөж байжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог, дахин нэрээ дэвшүүлдэггүй юм байна. Өнгөрсөн сонгуульд 0.2 хувийн саналаар Юнд ялагдсан АН-ын дарга Ли Чэ Мён нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө. Саяхны явуулсан санал асуулгаар түүнийг оролцогчдын 49.5 хувь дэмжсэн гэнэ. Ард нь яваа “Ард түмний хүч” намаас нэр дэвших боломжтой гэгдэж буй Хөдөлмөрийн сайд Ким Мун Су 16.3 хувийн дэмжлэг авчээ. Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот Тэгугийн захирагч Хон Чун Пё (7.14 хувь), Хууль зүйн сайд асан Хан Дон Хун (6.7 хувь), Сөүл хотын захирагч ОСе Хун (4.8 хувь) нар нам дотроо түүнтэй өрсөлдөх бололтой.
Р.Жаргалант