Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Эх орноос үнэтэй эрх ашиг бий юү

Монгол бол тусгаар тогтносон улс. Манай улсад санаархаж, эзлэн түрэмгийлэх оролдлого хийгчдээс салахын тулд бидний өвөг дээдэс асар их цус, хөлс урсгаж, тэмцсэн. Эцэст нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн. Гэтэл хамгийн их эрхэмлэн хамгаалах ёстой бие даасан байдлаа хязгаарлуулах гээд хөрш орон руугаа хадаг бариад гүйдэг Засгийн газрыг бид энэ цаг үед үзэв. Агаарын тээвэр бол аливаа улсын хувьд маш онцгой салбар. Харин манай Засгийн газар уг салбарыг удирдах эрхийг ОХУ-д “бэлэглэх” оролдлогыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд дээрх агуулгыг тусгажээ. Тус улсын “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулаад, 20 жилийн турш тасралтгүй түлш нийлүүлэх нэрийн дор нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хойд хөршийн тал хариуцах аж.
2025-04-21

Тролл армигүйгээр Засгийн газар тэсэх үү

Монгол Улс ардчиллын индексээр ухарсаар автократ буюу дарангуйллын дэглэмд шилжиж буй орны тоонд ороод байна. Энэ бол хаах, хорихыг л шийдэл гэж үздэг коммунист намыг ес дэх жилдээ төрийн эрхэд залж яваагийн үр дүн. 35 жилийн өмнө олж авсан ардчилсан тогтолцоо, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хумигдсаар өнөөдөр ийм байдалд хүрчээ. Ардчиллын үнэт зарчмыг хамгаалах сөрөг хүчингүй болгосон энэ цаг үеийг ашиглаж, эрх, эрх чөлөөг нэгмөсөн устгахаар МАНынхан санаархаж буй юм биш биз.
2025-04-17

Гадаадаас “санхүүжигчид”

Гадаадаас “санхүүжигчид”
2025-04-14

Ардчиллыг хамгаалагч уу, хамтран бусниулагч уу

Ардчиллыг хамгаалагч уу, хамтран бусниулагч уу
2025-04-10

Л.Оюун-Эрдэнэд өгсөн D үнэлгээ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг парламентаар хоёр өдөр хэлэлцэв. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жил, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг ч ярилаа. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сараас хойш уг албан тушаалыг хашиж буй учраас хариуцах гол эзэн нь байх учиртай. Үндэсний аудитын газраас түүний өнгөрсөн таван жилийн ажилд 67 хувь буюу D үнэлгээ өгсөн байна. Дөнгөж тэнцэх төдий, хангалтгүй үнэлгээ авсан ч баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд дээрх тайланг танилцуулахдаа хамаг л өөдтэй тоо, мэдээллээ “түүж” ярив. “Амаргүй” таван жил байсан ч хөгжлийн гол бод¬логод тусгасан суурь асуудлаа шийдсэн гэнэ. Сүүлийн дөрвөн жилд экспорт хоёр дахин өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрсэн, “Ковид-19”-ийн үед эдийн засаг -4.6 хувь байсан ч 2024 онд 4.9 хувьтай болсон зэрэг эдгээр өөдрөг тоо нь иргэдийн амьдралд хүртсэнгүй.
2025-04-03

МАН доторх дарангуйлал 

“УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эр­хэмлэн баримтална” хэ­­­­мээн Үндсэн хуулийн 23.1-т заасан байдаг. Гэх­­­­­­­дээ сүү­лийн хэдэн жилд Үнд­сэн хууль өө­­рөө хоо­­­сон бэлгэдэл болж хувирчээ.
2025-03-27

Төв банкны ерөнхийлөгч дуулгавартай байх тусам хортой

Засгийн газар баян, хүчирхэг байна. Гэх­­дээ Төв­­банкны ерөнхийлөгчтэй болтлоо “хү­чир­­хэг­­жинэ” гэж байх уу? Монголбанкны ерөн­­хий­­лөгч Б.Лхаг­­­­васүрэнгийн сүүлийн үеийн мэ­­­дэгд­­лүүд, өмнө нь Засгийн газраас өгсөн үүрэг даал­­гаврыг хи­чээнгүйлэн тэмдэглэн суугаа фото сэлт олон ний­­­тийн бухимдлыг төрүүлсээр бай­­­гаа билээ.  
2025-03-24

Ардчиллыг аврах уу, алдах уу

Маш их сандарч, “Дандаа ма­­най Засгийн газрыг шүүмжилж байдаг энэ хэ­дэн залууг баривчлаад мэдүүлэг авъя. Тэгээд хэд хоног дуудаж, залхаан цээрлүүлье. Үүний да­раа ханд нь буухгүй яадаг юм” гээд өнгөцхөн, гэнэх­нээр сэтгэж орхиж. Угаас цахим орчинд Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдыг шүүмжилж мийм, элэг­­лэл хийсэн хувь хүмүүс, мэдээлэл бэлт­­гэ­сэн сэтгүүлчдийг дуудаж, байцаалт авдаг, айл­­­­гадаг жишиг тогтоочихсон учраас тэр ёсоор бүх зүйл “тайван” болоод өнгөрнө гэж тооцож. Гэтэл буруудав. Өнөөх залуу нь далайсных нь зор­гоор далд ороод, шалчийх хүн биш байж. Цаг­­даагийн байгууллагынхан хэвлэлийн эрх чө­лөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд бүдүүл­­­гээр халдсан эл үйлдлийг тэрбээр олон ний­тэд илчилж, мэдээлэл хийв.
2025-03-24

Есөн сонгуулийн дараах ухаарал 

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801 хүний гарын үсэг цуглуулах заалтыг  манай улс 1990 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэгвэл есөн удаа сонгууль зо­хион бай­гуулсны дараа сая л “Хэтэрхий өндөр босго тавь­даг байжээ” хэмээн ухаарсан аж.
2025-03-20

Тойруулах аргагүй эрсдэл, төөрүүлэх боломжгүй аюул чинь төсвийн хүндрэл болчихлоо

Засгийн газар нь дотоодын нэг ком­пани­тайгаа, нэгэн ордын талаар зөрчилдөж, пиар хийж маргасаар нүүрсний үнийн унал­тын мөчлөгтэй нүүр туллаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 17-ны өдөр, чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн дараа мэдээлэл хийхдээ “Биднээс хамаарахгүйгээр, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй асуудал үүсэж, нүүрсний үнэ уналаа.
2025-03-19

Уусган зайлуулах тактик 

Улс төрд мөнхийн дайсан гэж байдаг­­гүй, мөн­хийн эрх ашиг л бий гэдэг. Үүнийг ба­­­­тал­сан үйл явдал өрнөж байна. Зас­­гийн газрын энэ сарын 12-нд болсон ээлжит ху­рал­­­­­­даанаар Үндэсний аюулгүй байд­лын зөв­­­­­­­лөл (ҮАБЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан за­­­рим хү­­нийг тус­гай үүрэгт Элчин сайд хэ­­мээх ал­­бан тушаалд томиллоо.
2025-03-17

Гишүүнээ “үдсэн” гурав дахь парламент болох уу 

Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэл­­дэ­хүүнд өөрч­лөлт орж магадгүй нөхцөл үүсээд байна. Нэр бү­­хий ги­­­­­­­­­шүүдийг эгүүлэн татаж, оронд нь нөхөн сонгууль зар­­­­­­­­лаж ч мэдэх нь. Эл УИХ-д гэмт хэрэгт нэр холбогдон шал­­гуулж буй цөөн­­­­­гүй гишүүн бий. Гэхдээ шүүх үүнийг нь но­толж, шийтгэх тог­­тоол гардуулан өгсөн эхний хүн нь гишүүн Да­­ваа­­­­­­­­­­­гийн Цогтбаатар болов.
2025-03-13

Яаралтай төслүүдийн шахаанд автсан УИХ

Парламентад хууль өргөн барих эрхтэй гур­ван субъект л байдаг. Тэд бол УИХ-ын ги­­шүүд, Засгийн газрын сайд нар болон Ерөн­­­хийлөгч. Гэхдээ үүний дотроос Засгийн га­зар илүү эрх эдлэх болсоор удав.
2025-03-10

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруу­­лах ес дэх удаагийн сонгууль хоёр жи­­лийн да­­раа болно. Парламентын сон­­гуу­­лийн уур амьс­­­гал дуу­­сахтай залгуулаад л да­­­­­раагийн Тө­рийн тэр­­­­гүүн хэн байх тухай яриа хөө­рөө гарч, эрх ба­­ригч намын­­­­хан хөшиг­­ний ард “хор най­­­­руул­­­­гаа” эхэл­­­сэн юм.
2025-03-07

Ч.Лодойсамбуу бүхний “буруутан” уу 

Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огц­­­­руу­­­лах асуудал хэлэлцүүлэхээр УИХ-ын ги­­­­­­­шүүн Ч.Лодойсамбуу гарын үсэг цуг­­луулж буй. Сүүлийн долоон жилд 800 ор­чим хүн сайж­­­­­­­­­руулсан түлшинд угаартан нас бар­санд 2019 оноос Зас­­­гийн газрын Хэрэг эрх­лэх газ­­рын дарга, 2021 оноос хойш Ерөнхий сай­­­­даар ажил­лаж буй Л.Оюун-Эр­­дэнийн эс үйл­­­­дэ­хүй бу­­руу­­­тай, ха­­­­­­риуц­­лага үүрэх ёстой гэж тэр­­­­бээр үзсэн юм.
2025-02-24

АН-ынхаан, амиа авар

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад до­лоон сарын хугацаа өнгөрлөө.
2025-02-20

Гүйцэтгэх засаглалын гүйцэгдэхгүй эрх мэдэл

Монгол уг нь парламентын засаглалтай улс. Үндсэн хуу­лийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд бай­­гуул­лага  мөн бөгөөд хууль тогтоох эрх мэд­лийг гагц­хүү УИХ-д хадгална” хэмээн заасан юм.
2025-02-17

Ц.Мөнхтуяаг эгүүлэн татаж, М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцох уу

Анхны 126 гишүүнтэй парламент бүр­­­дээд ха­­­­­­гас жи­­лийг үджээ. Идэвх­гүй, “хэлд орж” ам­жаа­­гүй олон ч гишүү­­нийг иргэд та­­­­них­гүй хэ­вээр байна. Тэгвэл за­рим нь ёс зүй­­­гүй үг, үйлд­­­­лээрээ олонд нүд­лэгдэх болов.
2025-02-13