Улаанбурхан өвчин, алаг цоог хэлбэрээр тархалт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчлөлийн байдал мөн улирал нь эхэлж байгаа өвчлалүүдийн талаар мэдээлэл өгье. Улаанбурхан өвчний 479 тохиолдол бүртгэгдэж, 302 нь эдгэрсэн. Эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Улаанбаатар хот, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. 10-14 насныхан голдуу өвдөж байгаа бөгөөд цаашид энэ өвчний халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.