НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЭЛЧ Р.МӨНХТУЯАГИЙН АЖЛЫН ҮР ШИМИЙГ 16,000 ГАРУЙ ХҮҮХЭД ХҮРТЭЭД БАЙНА
Улаанбаатар хот – 2024 онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг Үндэсний элчээр томилж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр хүүхдийн төлөөх үйл хэрэгт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бодит ахиц авчирсан болохыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцолж, тусгай арга хэмжээ зохион байгуулан, Үндэсний элчид талархал илэрхийллээ.
Өчигдөр 17 цаг 36 мин
Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоосон шийдвэрийг дагаж мөрдөхийг анхаарууллаа
2022 онд баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, үүнийг тооцох аргачлал болон зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах чиг үүргийг хүлээлгэсэн юм. Үүний дагуу дээрх орон тооны бус зөвлөлийнхөн өнгөрсөн сарын 26-нд хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотой тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд энэ сарын 25-нд албан ёсоор оруулсан тул хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
2025-03-31
Тариалан эрхлэгчдэд зээл биш, бодлогын дэмжлэг л хэрэгтэй
Хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болсон 14 мега төслийн хувь заяа тун бүрхэг буй. Төсөв санхүүгийн бэрхшээлээс болоод ажлыг нь товлосон хугацаандаа эхлүүлж чадах, эсэх, ер эдгээрийг гараанаас “хөдөлгөж”, тууштай үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээ дагуулах болсон.
2025-03-28