Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдүүд өглөө, орой болон өдөр тодорхой цагуудад гэмт хэрэгт өртөж буйг тогтоожээ. Шалтгааны 90 гаруй хувь нь асран хамгаалагчдын буруутай үйлдлээс болдог аж. Тодруулбал, үл хайхрах хүчирхийлэл, анхаарал, хяналт суларсны улмаас хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, хохирох тохиолдол гарч буйг судалгаанд онцолсон байна. Тиймээс цагдаагийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комисс хамтран үүрэн холбооны операторуудын дэмжлэгтэйгээр эцэг, эх, асран хамгаалагч мөн хүүхдүүдийн гар утсанд анхааруулах зурвасилгээж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Таны хүүхэд хаана байна. Та хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа бүү сулруулаарай” гэсэн агуулга бүхий зурвасыгхоёр сарын хугацаанд долоо хоногт 2-3 удаа илгээх гэнэ. Энэхугацаанд хүүхдэд учрах эрсдэл буурах, эсэхийг судлах зорилготой аж.
Ч.Туяа