Шатрын Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын сонгон шалгаруулалтад160 тамирчин өрсөлдөж байна. Долоон өргийн дараах байдлаар нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс Ц.Лхагвадорж, А.Эрхэмбаяр, М.Батманлай, Т.Тодмөнх, Б.Цолмон нар зургаа, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Ану, Б.Уянгалянхуа нар мөн зургаан оноотой тэргүүлж эхэлсэн. Тэмцээний шийдвэрлэх сүүлийн найм, ес дэх өргийн тоглолтоос Азийн 3.3 бүсийн тэмцээнд оролцох эрхтэй 40 шилдэг шатарчин тодорно.
Уг тэмцээнд олон улсын чансаа өндөр тамирчид оролцдог. Эмэгтэйчүүд 1800, эрэгтэйчүүд 2000-аас дээш оноотой байх ёстой. Дэлхийн цомын тэмцээний эрх олгодог уг тэмцээн нь Ази тивд нэр хүндтэйд тооцогддог аж. Азийн 3.3 бүсэд Монгол, Бруней, Камбожи, Тайвань, Хонконг, Индонез, Япон, Лаос, Макао, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улс багтдаг. БНХАУ 3.5, Энэтхэг улс дангаараа 3.7 гэсэн бүс болдог байна. Монголын шатрын холбоо тус тэмцээнийг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тивийн шилдгүүд цуглаж, энэ сарын 22-ноос тавдугаар сарын 2 хүртэл өрсөлдөх тустэмцээнийгманай улс зохион байгуулж буй орны давуу эрхийнхээхүрээнд эмэгтэйчүүдийн ангилалд 1800, нээлттэй ангилалд 2000 хүртэлх олон улсын чансаатай шатарчдыг оролцуулах аж. Мөн сонгон шалгаруулах тэмцээнээс ангилал тус бүрд эхний 20 байрт шалгарсан тоглогчдыг чансааны босгогүй оролцуулахаар болов.