Нийслэл хотын төв талбай өчигдөр олны хөлддарагдсан ч нүүрээугаасан хүүхэдшиг л цэмцгэр, шороо тоосгүй байлаа. Учир нь энд“UB food” олон улсын хоолны өдөрлөг болж буй юм. Ариун цэврийг сахиулах үүднээс зориулалтын машинуудүе үе талбайг усаар чийглэж, шороо тоос босохоос сэргийлж байгаа нь энэаж. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, стандарт хоол үйлчилгээг таниулах, олон орны хоолны соёлыг сурталчлах зорилготой “UB food” фестивалийн нээлтийг зорих хүний тоо ч улам нэмэгдсээр үдийн цайны цагаас өмнө гэхэд их асрын гадна уртаас урт дараалал үүсгэсэн байв. Хоолны өдөрлөг энэсарын 14-нийг дуустал Сүхбаатарын талбайд үргэлжлэх ч иргэдийнхүү эхний өдөр олноор цугларч, хол, ойрын сонин сайхныг амталж, хүртэхээр томоотой гэгч нь дугаарлаж байсан юм.
Аялал жуулчлалын улирал эхэлснийг энэхүү арга хэмжээгээр зарлаж буйгаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Энэудаагийн фестивалиар БүгдНайрамдах Узбекистан Улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээМонголынхоо үндэсний зоогуудыг ч жуулчдадсонирхуулна. Тэр дундаа бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар нэг тоннын хэмжээтэй ширмэн тогоондгурилтай шөлөө уламжлалт аргаар бэлтгэн, монгол хоолныхоо соёлыг түгээх юм.
Иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогооч нарын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу хүртэхээр ирснээонцолж байлаа. Ялангуяа Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг узбек тогоочийнх нь “гараас” идэхийг хүсжээ. Гэвч “UB food” өдөрлөгийн эхний өдрийн арга хэмжээолон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй. Үдийн цайны цаг болчхоодбайхадпловноос өөр хоолнууд бэлэн болоогүй, тэр олон хүнийг өчнөөн хүлээлгэж дотогш оруулчхаадхоол унднь ч хүрэлцээгүй, ундуй сундуй асар угтсан.
Төв талбайд4000 хүний багтаамжтай асар барьж, суух сандал, ширээг эгнүүлэн зэхэж, урлагийн тоглолт, тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалттай тайз засаж, мөн узбек болон үндэсний зарим бараа, бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Хойдзахаар нь ус, ундаа, шар айраг зэргийг үйлдвэрийн үнээр худалдаж байсан. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын хоолны өдөрлөг болохтой холбоотой мэдээллийг анх өгөхдөө иргэд асрын үүднээс 5000 төгрөгөөр тасалбар авч, узбек болон монгол хоолоо хүссэнээрээамтлах боломжтой гэж мэдэгдсэн. Тэгвэл бодит байдалд тийм “өгөөмөр” байсангүй. Иргэдаяга дүүрэхгүй плов идсэн болоодасраас гарч харагдана лээ.
Өдөрлөгийг зохион байгуулагчидолны хөл хөдөлгөөнийг хэрэндээл зохицуулах гэж хичээх ч хоол хүлээж тэсэхээбайсан зарим нь урагш дайрч, эмх замбараагүй байдал ч үүсгээдамжсан. Уг нь эл арга хэмжээг эртнээс төлөвлөн, сурталчилж эхлүүлсэн. Даанч ярьсан хэлсэн шигээхоол нь ч цагтаа гарсангүй.
Залуучууд“UB food”-ийг олноор зорьж буй нь Dj үзүүлбэр, Open mic, “Бага тойрог” урлагийн болон “Улаанбаатар” театрынхны, мөн амьд хөгжмийн тоглолт, олон орны хоолыг хэн хурдан хийх вэзэрэг тэмцээн уралдааныг үзэж сонирхох зорилготой гэнэ. Сүхбаатарын талбай ийнхүү хүний хөлддарагдсан нь нийслэлчүүдөлсөж цангасандаа ч биш, тэдэндзориулсан үйлчилгээ, соёл урлагийн нээлттэй арга хэмжээнүүдорхигдсонтой холбоотой биз ээ. Үнэндээманай нийслэлдүзэж харах зүйлс хомс, хөрс, ахуйн бохирдлын улмаас гудамжны хоолны соёл ч нэвтрэх боломжгүй, залуус болзож, зугаацах орчин ч тааруухан байгаа билээ.
О.Ундрах