ҮУИТ-ын уран бүтээлч А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин боллоо
Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр Осакагийн Азийн кино наадмын шилдэг жүжигчнээр шалгарлаа. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрээрээ тэрбээр энэхүү шагналыг хүртсэн байна.
2025-03-25
“Орфей” театрынхан таван жүжгээ дахин толилуулна
“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрынхан таван жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд олны хүртээл болгосон жүжгүүдээ шинэчилсэн найруулгатайгаар дахин толилуулах нь.
2025-03-24
“Алтан өд”-ийн шилдгүүдийг тодрууллаа
Монголын зохиолчдын эвлэлээс утга зохиолын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан өд” наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Алтан өд” хүртэх шилдгүүдийг тодруулснаа тус эвлэлээс мэдээлэв.
2025-03-20
Театраар “амьсгалах” гуравдугаар сар
Урин цагийг угтсан урлаг, соёлын арга хэмжээнүүд эрчээ авчээ. Театр бүр л хавар цагийн нээлтээ хийж, шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгож буй. Иймд эдгээр бүтээлээс заримынх нь тухай мэдээлэл хүргэе.
2025-03-15
Чулууны хэлмэрч, Саарал улиан
Монголын зохиолчдын эвлэлээс энэ оны “Утгын чимэг” наадмыг өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан билээ. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан, түүний төрсөн өдрөөр нь дээрх наадмын шилдэг өгүүллэгийг тодруулсан юм.
2025-02-16
Аз жаргалтай гэрлэлтийн цаана
Бид амьдралынхаа турш ханилсан хүнээ эхнэр, нөхөр гэдгээр нь мэдэхээс биш, тэдний дотоод хүсэл эрмэлзэл, гал цогтой мөрөөдөлд тоомжиргүй ханддаг юм биш биз. Магад энэ харалган байдлаа хайр сэтгэлтэйгээ хутгаж, хамтын амьдралаа зөвхөн нэгнээ эзэмших хүсэл болгоод, дэргэдэх ханийнхаа амрагийн дүрд тоглодог хүүхэлдэй болж хувирах нь харамсалтай биш гэж үү.
2025-02-16
Эрчүүдийн яруу найргийн үдэштэй
Урлаг, уран зохиолын сонирхолтой эвент, арга хэмжээ санаачилдаг “Кафка локал бар” ресторан энэ сарын 7-нд буюу баасан гарагт “Эрчүүдийн яруу найргийн үдэш” зохион байгуулахаар болжээ.
2025-02-05
М.ДӨЛГӨӨНБАЯР: Хүмүүсийг үхмэл биш, омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай гэж хүсдэг
Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2025-01-24
Rain ирэх сарын15-нд тоглолтоо хийх нь
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Хотын дарга Х.Нямбаатар “Go Mongolia” төслийн хүрээнд жил болгоны есдүгээр сард “Улаанбаатарт дэлхийн одод” хэмээх фестивалийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Анхны фестивалиар БНСУ-ын алдарт дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч Rain буюу Жун Жи Хун тэргүүтэй хамтлаг, дуучид ирнэ” гэв.
2024-08-07
“Ibiza” хөгжмийн фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах нь
“Ibiza” хөгжмийн фестивалийг энэ сарын21-нд Монгол шилтгээнд зохион байгуулахаар болжээ. Их хотын соёлтой залуусын эрх чөлөөний бэлгэдэл болгон 10 дахь жилдээ хийх “Ibiza” хөгжмийн фестивалийн энэ удаагийн бүрэлдэхүүнд “Татар” хамтлаг, дуучин Seryoja буюу Ц.Мөнхбаяр, реппер Roockie (У.Мөнхбагана), Б.Арманзэрэг уран бүтээлч багтжээ. Түүнчлэн урилгаар Дубайн алдарт дижей Magistro ирэх юм байна.
2024-06-12
Хэнтийн талд хадсан дуу
“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
2024-05-10
Шведэд болох уулзалтад Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Баясгалан нар оролцоно
Монгол, Швед улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй аж. Үүний хүрээнд Шведийн Хаант Улс дахь Монголын ЭСЯ, Соёл, яруу найргийн академиас энэ сарын 17, 18-нд Стокхолм, Мальмо хотод зохиолч, уншигчдын “Хаврын урь” уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-03-15
"Алтан өд”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ
Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ.
2023-12-15