Багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын бүртгэлийг Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС) энэ сарын 14-25-нд зохион байгуулах гэнэ. Сургалт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол болон мэргэжлийн сургалтын арга зүй гэсэн сэдвээр найман долоо хоног танхимд, үлдсэн хугацаанд нь цахимаар хичээллэх юм байна. Бакалаврын дипломын голч дүн 2.7- гоос доошгүй, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, сэтгэцийн өвчин, эмгэггүй, багшлах хүсэлтэй иргэд үүнд бүртгүүлэх боломжтой. Элсэхээр хүсэлт гар¬гасан бүртгүүлэгчдээс шалгалт авч 70 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд сургалтад хамруулах аж. Өнөөдрийн байдлаар МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургуулийг 53 хүн төгсөж, багшлах эрхтэй болжээ. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр багшлах эрхийн сургалт зохион байгуулах эрхтэй долоон их, дээд сургууль байгаа бөгөөд МУБИС-иас бусад нь хоёр дахь удаагийн элсэлтээ ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ч.Цэлмэг