Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” жүжгийг толилуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ
“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй.
2025-03-26
Хайлаас модны доорх хайр
Театр урын сан дахь жүжгээ сэргээн толилуулах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайзнаа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “амилав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн сард зарласан.
2025-03-09
“Тоска”, “Утгын чимэг”-тэй өдрүүд
Өнөөдөр болон энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд урлаг соёлын ямар арга хэмжээнүүд болох талаарх мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас Дуурь бүжгийн эрдмийн театрынхан уламжлалт тоглолтуудаа сонгодог урлаг сонирхогчдод хүргэсээр байна. Харин Улсын драмын эрдмийн театрынхан түр амарч буй. Тус театрынхан ирэх долоо хоногоос үзэгчидтэйгээ уулзах аж. Хүүхэлдэйн театрынхны хувьд бяцхан үзэгчдээ хүлээн авсаар байгаа.
2025-02-08
Улсын санд худалдан авах хөгжмийн зохиолуудыг тодруулав
Энэ онд улсын санд худалдан авах хөгжмийн зохиолын шилдэг бүтээлүүдийг тодруулжээ. Засгийн газрын 2023 оны 391 дүгээр тогтоолоор баталсан Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журмын дагуу улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм байна. Ингээд зургаан бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэснийг нь салбарын сайдын тушаалаар баталгаажуулжээ.
2024-12-28
Зөн совин шиг цагаан унага
Эрхэм уншигч танаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, Монгол Улсын Гавьяат барилгачин Алтангэрэлийн Mягмаржавын хэвлүүлэхээр бэлтгэж буй номын шинэ шүлгүүдээс энэ удаа хүргэж байна
2024-12-19
ДБЭТ-ынхан шинэ бүтээлээ толилуулна
Дуурь бүжгийн эрдмийн театрынхан шинэ бүтээлээ энэ оны сүүлчээр сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр товложээ. Тус театрынхан Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулахаар бэлтгэж буй аж.
2024-12-18
Гажигт нийгмийн золиос буюу “Инээмтгий хүн”
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн жинхэнэ гоо үзэсгэлэн, мөн чанар хүний дотоодод оршдогийг илэрхийлсэн бүтээл гэх нь энэ зохиолыг дэндүү ядмаг тодорхойлсон хэрэг болно. Хайр сэтгэл бол гэгээрэлд хүрэх зам. Шударга ёс бол харанхуйгаас гэрэлд хүрэх мөнхийн тэмүүлэл.
2024-11-18
Түүхэн жүжгийн нэрийн хуудас “Тэнгэрийн хүү”
Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар”, Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” зэрэг түүхэн жүжиг олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө үзэгчдэд хүрч байсан “Тэнгэрийн хүү” жүжгийн найруулга, бүрэлдэхүүнийг шинэчилж, тайзнаа толилуулахад бэлэн болоод байна.
2024-10-04