Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан. Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.
2025-04-17
Хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв.
2025-04-15
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
2025-04-11
"Автомашины зогсоол" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв
Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ. Үүний эхлэл урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой.Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон" гэлээ.
2025-04-04
Шар усны үерт өртсөн газруудад далан барьжээ
Манай орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс дулаарсантай холбоотойгоор гурван байршлын газарт шар усны үер буужээ. Тэдгээр газарт хамгаалалтын далан босгосноо Геодез, усны барилга, байгууламжийн газраас өчигдөр мэдээлэв.
2025-03-25
Наурызын баярыг өргөн хүрээнд тэмдэглэнэ
Казах түмний уламжлалт Наурызын баярыг энэ жил нийслэлд нэлээд өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайд “Наурызын баяр-2025” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2025-03-21