Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 2025 оныг “Хөв, цөөрөм байгуулах жил” болгон зарласан. Тус яам Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Нэг сум-нэг цөөрөм” аяныг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулан “Усны элч” байгууллагаар зарласан билээ. Бөхчүүд өөрийн төрсөн нутагт “Нэг сум -нэг цөөрөм” аяны хүрээнд дараах саналыг гаргажээ. Хангайн бүсэд Архангай аймгийн 10, Баянхонгорын дөрөв, Өвөрхангайн гурав, хойд бүсэд Булганы нэг сум, баруун бүсэд Завхан аймгийн гурав, Увс, Ховдын тус бүр нэг сум, төвийн бүсэд Төв аймгийн хоёр сум, зүүн бүсэд Дорнодын хоёр, Сүхбаатарын 11, Хэнтийн зургаа, говийн бүсэд Говьсүмбэрийн гурван, Өмнөговийн дөрөв, Дорноговийн нэг, Дундговийн хоёр сумыг багтаажээ. Тэднийирсэн саналыг Цаг уур өөрчлөлтийн яам болон Усны газарт хүргүүлэх бөгөөд мэргэжлийн байгууллагаас судалгаа хийн тухайн сумд 2025-2026 онд хөв цөөрөм байгуулах боломжтой, эсэх талаарх хариуг тус холбоонд өгөх юм.