“Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийн мансууруулах бодис хэрэглэж буй бичлэг уржигдар орой олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд буй. Гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгслийг сурталчлахыг хуулиар хориглодог. Тиймээс Б.Оргил-Эрдэнийн хийсэн бичлэгийг хууль хяналтын байгууллагынхан устгуулахаар холбогдох гадаад, дотоодын байгууллагад хандаад буй аж. Уг бичлэгийг Б.Оргил-Эрдэнэ Монголоос биш, гадаад орноос хийсэн нь тодорхой болсон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард хилээр гарч, Зүүн өмнөд Азийн Тайланд, Макао, Вьетнам зэрэг оронд амьдарч байгаа юм байна. Уг бичлэгийг Тайландаас хийсэн гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ.
Г.Орчлон