М.ЦОГТБААТАР: Гэр бүлийн үнэ цэн, хөгжлийг дэмжих шинэ хууль боловсрууллаа
Монгол Улсад төрөлт буурч, “шинэ” хүн цөөрч буйн цаад учир шалтгаан, манай орны хүн ам зүйн бүтэц алдагдсан, эсэх, төрөлтийн үзүүлэлт нь тогтмол уруудах болсон улс орнууд зорилтот бүлэгтээ чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар болон үүнийг хөрсөндөө буулгах боломжийн тухай мэргэжлийн хүмүүсийн ярилцлага, нийтлэлийг “Өнөөдөр” сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатартай хүн амаа өсгөх бодлогын талаар ярилцлаа.
2025-04-22
Н.ЛУВСАНШАРАВ: Багшийнхаа хүслийг биелүүлж, амлалтдаа хүрч аварга боллоо
Сүүлийн үед орон нутагт уулын спорт эрчимтэй хөгжиж, сонирхох залуус олон болсон. Баруун аймгийн таван сум өндөр уулстай тул ороннутагтаатэмцээн зохион байгуулж, сайн тамирчдыг бэлтгэж буй. Тэднээс Увс аймгийн Улаангом сумын харьяат, ОУХМ Н.Лувсаншарав 2016 оноос хөнгөн атлетикт хөл тавьж, тэр жилээ оргил булаалдах тэмцээнд түрүүлж, уулын спортоор хичээллэх урам авсан гэдэг.
2025-04-21
Н.ИХБАЯР: Хариуцлагатай, тууштай, суралцах чин хүсэлтэй хүн л багш мэргэжлийг сонгодог байгаасай
Бага боловсролын багш нарын улсын II уралдаан саяхан болж өндөрлөсөн билээ. Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьсон уг уралдаанд бага ангийн 90 гаруй багш өрсөлдөж, тэргүүн байрт дөрвөн хүн шалгарчээ. Үүнээс дөрвөн төрлийн даалгаврын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан, Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Ихбаяртай ярилцлаа. Уралдааны дараа түүнд хэд хэдэн сургуулиас ажлын урилга ирсэн ч бяцхан шавь нараа орхиод явж түвдэхгүй гэж байлаа.
2025-04-16
С.НАРАНГЭРЭЛ: Нийслэлд үерт автах магадлалтай 6000 орчим барилга, байгууламж байна
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны сургуульд “Монгол орны үерийн аюулын тооцоо ба аюулын зураглалын газар зүйн судалгаа” сэдвээр өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм.
2025-04-14
О.СУМЪЯАБАЗАР: Багийнхантайгаа өвлийн олимпын аварга болохыг мөрөөддөг
“Хангарьд” клубийн шайбтай хоккейн 12 хүртэлх насныхны багийн ахлагч О.Сумъяабазар энэ спортоор багаасаа хичээллэсэн тамирчдын нэг. Тус клубт хөл тавьсан даруйдаа томоохон тэмцээнүүдэд амжилттай тоглож, багаа хожилд нэг бус удаа хөтлөхийг дасгалжуулагч багш нь хараад бахархсан гэдэг. Өсвөр үеийнхний УАШТ, клубүүдийн болон цомын АШТ, Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадамд нөхдөө ахлан оролцож, эхний гурван байрт шалгаран медаль хүртэхэд түүний ур чадвар багагүй нөлөөлжээ. Энэ удаа “Шинэ танил” буланд “Орхон” аймгийн IV сургуулийн 6a ангийн сурагч О.Сумъяабазарыг онцоллоо.
2025-04-03
Б.ЭНХЦЭЦЭГ: Эмэгтэйчүүдийн гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлэх магадлал огцом буурсан
Сүүлийн жилүүдэд төрөлт багасаж буй нь анхаарал хандуулах асуудал болоод байна. Энэ талаар эрүүл мэндийн байгууллагынхан болон иргэд ихээр санаа тавьж, ярих болсон. Гэвч төрөлт буурахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан тайлбарласан нь тун цөөн. Иймд энэ асуудлаар Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн Шинжлэх ухааны сургуулийн доктор, дэд профессор, хүн ам зүйч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.
2025-04-02
Г.АМАРБАЯР: 15 дугаараа нэг хэсэгтээ л солихгүй
Сонгино хайрхан дүүргийн “Хөгжил” сургуулийн 9г ангийн сурагч, “Tanan wild¬cats basketball“ клуб, “Хөгжил 80” багийн төвийн тоглогч Г.Амарбаяр үеийнхнээсээ тоглох ур чадвараараа цахиур хагалж буй. Сургуулийнхаа шигшээ багт тоглодог байсан тэрбээр тус клубт тамирчнаар дуудагдаж, дасгалжуулагч Н.Түвшинтөгсийн удирдлагад бэлтгэл хийсэн цагаасаа дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, медаль хүртэх болжээ. Түүний хүсэл тэмүүллийг гэрийнхэн нь дэмжсэнээр тууштай хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж эхэлсэн байна. Тэрбээр багийнхантайгаа өнгөрсөн хоёрдугаар сард болсон өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн дүүргийн АШТ-д оролцож, дунд насныхны ангилалд түрүүлсэн юм. Тус клубийнхэн “Aldar cup” тэмцээнд өрсөлдсөн багуудаас шигшээ наймд шалгарч, хүүхдийн лигт гурван удаа хожигдож, долоон удаа ялсан билээ.
2025-04-01
С.Ганхөвсгөл: Шорт трекийн төрөлд уралдах нь илүү таалагддаг
Монголын тэшүүрийн спортод сүүлийн үед Сайнхүүгийн Ганхөвсгөл хэмээх тамирчин цахиур хагалж, олон улсын тэмцээнээс медаль хүртэх болсон. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд тэшүүрээр хичээллэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн тэрбээр өсвөр үеийн шигшээ багт уралддаг. Улсын хошой аварга, зургаан мөнгө, нэг хүрэл медальтай Г.Ганхөвсгөл Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад өнгөрсөн жил зохион байгуулсан шорт трекийн олон улсын тэмцээнд үндэсний шигшээ багийнхантай оролцож залуучуудын “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх өвөртөлсөн.
2024-12-13