27 настай загвар өмсөгч Гулер Эрдоганыг согтуугаар машин жолоодож явахад нь цагдаа нар зогсооход, бүсгүй тэд нараас зугтан гүйж байгаад машинд дайруулан нас баржээ.
Эмгнэлт явдал Туркийн Гиресун хотод болжээ. Бүсгүй шөнийн цэнгээний газраас согтуу гаран жолооны ард суусан бөгөөд шалган нэвтрүүлэх цэг дээр цагдаа нар түүнийг саатуулжээ. Эрдоган машинаа гэнэт орхиод зугтаж, гүүрэн гарцаар гүйсэн боловч тэнцвэр алдан, хурдны зам дээр унасан байна. Тэрбээр газар дээрээ нас баржээ.
CNN Turk-ин мэдээлснээр Гулер Эрдоган "Miss Europe" тэмцээнд түрүүлэн олны танил болсон бөгөөд Курбан баяраа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхээр төрөлх Турк улсад ирээд байжээ