БНСУ-ын уран бүтээлч “Kisum”, “Mamamoo” хамтлагийн гишүүн Hwasa зэрэг уран бүтээлч нарын оролцсон “Rosedust” тоглолт уржигдар “AIC steppe arena”-д болсон. Тасалбар нь хэдхэн хоногийн дотор дуусаж, танхим дүүрэн үзэгч цугласан уг тоглолт сэтгэлд хүрэхүйц үзүүлбэртэй гэдэгт үзэгчид санал нэгдсэн юм. Харин зохион байгуулалт талаасаа хэд хэдэн дутагдалтай болов. Хувцас өлгүүрийн хэсэгт хүмүүс 15-20 минут дугаарласан ч багтаамж нь дүүрсэн тул хувцсаа уутанд хийж үлдээхийг ажилтнууд нь санал болгожээ. Ингэхдээ “Бидэнд үүнээс өөр арга алга. Хувцас алга болбол хариуцахгүй” гэжээ. Улмаар тоглолтын төгсгөлд хүмүүс ууттай хувцсаа хайж, нэлээд бужигнаан үүссэн гэнэ.
Хувцасны өлгүүрт дугаарлах хүмүүстэй зэрэгцээд угаалгын өрөө орох урт дараалал үүсжээ. Энэ мэтээр угтах хэсгээсээ эхлээд л үйлчлүүлэгчдийг бухимдуулсан аж. Зохион байгуулагчид үзэгчдийн мөнгийг авахдаа л анхаарах бус, үйлчилгээний чанартаа ч ахиц гаргах хэрэгтэйг эл тоглолт дахин сануулав.
А.Үүл