“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрынхан таван жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд олны хүртээл болгосон жүжгүүдээ шинэчилсэн найруулгатайгаар дахин толилуулах нь.
Тодруулбал, эл театрынхны үзэгчдийн хүртээл болгох эхний уран бүтээл нь БНХАУ-ын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжиг аж. Тусгаар тогтнолын ордны тайзнаа энэ сарын 27-нд толилуулах эл жүжиг нь амьдралын үнэ цэн, утга учрыг мэдрүүлэхээрээ онцлогтой. Мөн ХБНГУ-ын алдарт зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг ч шинэ өнгө аястайгаар үзэгчдэд хүргэхээр бэлтгэж буй гэнэ. Түүнчлэн нэрт зохиолч Жон Патрикийн “Everybody loves Оpal” жүжгийн шинэчилсэн хувилбар болох саркастик мелодрам төрлийн “Опал”, Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг дахин олны хүртээл болгох аж.
У.Цэцэг