Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол улсын иргэд визтэй зорчихоор болжээ. Тодруулбал, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна.
Иймд, Бүгд Найрамдах Серби Улс руу бүх төрлийн зорилгоор зорчих иргэд Та бүхэн цахим виз мэдүүлэх “https://eforeigner.welcometoserbia.gov.rs/” холбоос эсхүл Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам (http://www.beijing.mfa.gov.rs/consularservicestext.php?subaction=showfull&id=1540820471&ucat=17&template=MeniENG&#disqus_thread )-д хандан виз мэдүүлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна.