Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийг “Санхүүгийн зөв шийдвэр-Маргаашийн амжилтын эхлэл” уриан дор дэлхийн 176 оронд тэмдэглэж буй аж. Эл аяны нээлтийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд эхлүүлсэн бөгөөд хүүхэд, залууст сошиал орчин дахь санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх, эрсдэлтэй нөхцөлд сэтгэл хөдлөлөө зөв удирдах талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Уг үйл ажиллагаанд 300 орчим хүүхэд, залуус оролцож, санхүүгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголттой болсон байна. Ташрамд дуулгахад, ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн багш, сурагчид аянд идэвхтэй оролцож, олон нийтэд мэдээлэл түгээжээ.
Ч.Болор