Монголын хоккейн холбооны 10, 12 хүртэлх насны ангиллын УАШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын улсын хорооны мөсөн талбайд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Багануур дүүргээс оролцсон М.Дөлгөөн ахлагчтай 12 хүртэлх насныхны “Billy the goat” баг хэсэгтээ нэг ч хожигдоогүй. Тэд хагас шигшээд Дархан-Уул аймгийн “Дархан бурхантын бухнууд” багийг 14:2-оор хожиж, аваргын төлөө шалгарав. Алтан медалийн төлөөх тоглолтод Хан-Уул дүүргийн “Мэргэн академи”-ийн “Бамбарууш” багийнхантай ширүүхэн өрсөлдөж 3:2-оор буулган авснаар улсын аваргаар шалгарсан юм. Энэ удаа шилдгийн шилдэг довтлогчоор “Billy the goat” багийн М.Дөлгөөн, шилдэг хаалгачаар Э.Энхжил, шилдэг хамгаалагчаар Г.Хүслэн, өсөх ирээдүйтэй тамирчнаар А.Далайбаяр нар тодорлоо.