Баянхонгор аймгийн Богд сумын нутагт уржигдар газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдөлсөн байршил нь сумынхаа төвөөс баруун урд зүгт 39 км-ийн зайтай юм байна. Өмнөх өдөр нь Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт газар 3.5 магнитудын хүчтэй хөдөлсөн. Энэ удаагийн газар хөдөлсөн байршил нь Баянговь сумын төвөөс хойд зүгт 32 км-ийн зайд байсан аж. Ташрамд дурдахад, Богд сумд хамгийн сүүлд газар хүчтэй хөдлөлт өнгөрсөн оны зургаадугаар сард бүртгэгджээ. Тухайн үед 4.2 магнитудын хүчтэй хөдөлсөн аж. Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.
А.Тэлмэн