Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон Э.Цагаанцоож нар “Soulscape” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Эл үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хүртэхүйн мэдрэмжүүдийг уран бүтээл болгон илэрхийлж буйгаараа онцлогтой. Мөн байгаль болон хүний нийгмийн заагт орших огтлолцлыг харуулахаар зорьжээ.
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь 2007 оноос хойш медиа арт, контемпорари төрлөөр бүтээлүүдээ туурвиж буй нэгэн. Харин Э.Цагаанцоож нь уран баримал, өрөг, контемпорари чиглэлээр гурван хэмжээст бүтээл туурвидаг юм байна.