“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 7-14-нд улсын хэмжээнд 81 805 иргэн 35 музейгээр үйлчлүүлжээ. Үүний 40.5 хувь буюу 33 154 нь 16 хүртэлх насны хүүхдүүд байв. Мөн 6779 ахмад настан, 989 тусгай хэрэгцээт иргэн, 11 482 оюутан дээрх өдрүүдэд музей үзсэн аж. Эл арга хэмжээний үеэр өнөө жил “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд орон нутгийн 23, төрийн өмчийн 10 музейд нийт 179 арга хэмжээ зохион байгуулсан аж.
Манай улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилтот арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд”-ийг жил бүр зохион байгуулсаар иржээ.
У.Цэцэгсүрэн