Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Архангайн Хайрхан, Дорнодын Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгийн Хүдэр, Булганы Сэлэнгэ сумд ой, хээрийн түймэр дэгдсэн аж. Түймэрт ойн 887, хээрийн 1.3 сая га талбай өртөж, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, малын 75 хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа шатсан байна. Мөн 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл галд өртжээ.
Ч.Зул