Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн замд өнөөдөр өглөө долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор шалгалт хийж байна гэсэн мэдээллийг өглөө.
Тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд замын нөхцөл байдал, цас орсонтой холбоотойгоор гулгаанаас сэргийлж, хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөж байна.