Өчигдөр 22:00 цагийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 62 хүрлээ. Тухайлбал, Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхааруулж байна.