Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. +7…+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон өмнөд хэсгээр, 29-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.