Иордан мөрний баруун эрэг дэхь еврей оршин суугчид “Оскар”-ын шагнал авсан Палестины найруулагч Хамдан Баллалыг зоджээ. Энэ тухай Associated Press мэдээлэв_
Оскарын шагналт уран бүтээлчийг еврей оршин суугчид зодоод зогсохгүй дараа нь Изралийн цэргийнхэн баривчлан саатуулжээ.
Өмгөөлөгч Лиа Зиммелийн мэдэгдэж буйгаар дээрх үйл явдал Сусиа тосгонд болжээ. Баллал болон түүний хамт өөр хоёр палестин иргэнийг цэргийн баазад хорьж байгаа юм. Өмгөөлөгчид тэдэнтэй ярилцах боломж олдоогүй байна.
Израиль Газын зурвасыг хэдэн сарын турш газар дээр нь эзлэх төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа нь өмнө нь мэдэгдэж байсан. Ийнхүү еврей улсын цэргийн удирдлагын шинэ стратеги нь хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтэд шууд хяналт тогтоохыг тусгасан байна.
Хадам Баллалын найруулсан “Өөр газар нутаг гэж үгүй” бүтээл нь шилдэг баримтат киноны төрөлд энэ жилийн Оскарын шагналыг хүртсэн юм.