Нийслэлийн таван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засварын ажил хийнэ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 14, 21 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4 ,5, 15, 16, 26 ,27, 32, 33 дугаар хороо, Баянгол дүүргийн 20,29 дүгээр хороонд төлөвлөгөөт хязгаарлалт хийж, засварын ажил гүйцэтгэж байна гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Цахилгааны хязгаарлалт хийх байршил, хугацаатай танилцана уу.