УЕФА-ийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний хүрээнд Данийн багийн эсрэг явагдсан тоглолтын өмнө нэрт хөлбөмбөгч К.Роналду тун онцгой батламж хүлээж авчээ. Учир нь тэрбээр шигшээ багийн хамтаар хамгийн олон тоглолтод ялсан хөлбөмбөгч болсон юм. К.Роналду шигшээ багийн бүрэлдэхүүнд 132 тоглолтод ялалт байгуулснаар уг үзүүүлэлтээр бүх хөлбөмбөгчийг тэргүүлдэг байсан “Монтеррей” багийн хамгаалагч С.Раосын өмнө бичигдэж эхэлсэн байна.