Гуравдугаар сарын 24-ний өглөө АНУ-ын Техас мужийн Остин хот дахь Теслагийн автомашины худалдааны төвөөс хэд хэдэн “тэсрэх төхөөрөмж” олдсон байна. Энэ тухай Остин хотын цагдаагийн газраас иш татан ABC News мэдээлэв.
Автомашины дэлгүүрийн ажилчид сэжигтэй төхөөрөмжүүдийг анзаарч цагдаа дууджээ. Цагдаа нар эдгээр төхөөрөмжүүдийг тэсэрч шатах чанартай болохыг тогтоосон бөгөөд тусгай мэргэжилтнүүд ямар нэгэн осол гаргалгүйгээр аюулгүй болгож хураан авчээ.
Үүний дараа Холбооны мөрдөх товчоо дээрх хэргийг шалгах ажлын хэсэг байгуулснаа мэдэгдэв..
Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-д Тесла автомашинуудыг галдан шатаах тохиолдол ихсэх болжээ.
"Холбооны мөрдөх товчоо Америкийн ард түмнийг хамгаалах эрхэм зорилгоо цуцашгүй үргэлжлүүлэх болно. Сүүлийн үед Теслаг чиглэсэн халдлага, хүчирхийлэл, эвдэн сүйтгэх, дотоодын терроризмын үйлдлүүдийг хуулийн дагуу бүрэн шийтгэх болно" гэж мэдэгдэлд дурджээ
Хууль сахиулах байгууллагын эх сурвалж ABC News телевизэд мэдээлснээр Теслагийн дилер, автомашин, цэнэглэгч станцыг галдан шатаасан, буудсан, граффити бичсэн зэрэг 48 халдлага үйлдсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эдгээр халдлага нь Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын ашигтай байдлын агетлагыг удирдах болсноос хойш гарчээ.