Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.