Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцалыг судалжээ. Тодруулбал, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулсан байна. Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай аж.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ "Шаардлагагүй ажлын байруудыг цомхотгох ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Боловсролын салбарын дөрвөн байгууллагат чиг үүргийн давхцалыг судалж үзсэний үр дүнд нийт 30 албан тушаал чиг үүргийн хувьд давхцаж байна. Тиймээс давхацсан 30 албан тушаалыг цомхотгоно. Ингэснээр 900 сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлт гаргах дүгнэлтэд хүрсэн. Тухайлбал, чиг үүрэг давхцаж байгаа жишээнээс дурдвал, Боловсролын ерөнхий газарт сурах бичгийн судалгаа хариуцдаг ажилтан нь Боловсролын үнэлгээний төвд яг тухайн чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм. Энэ байдлыг л зогсооно
Манай салбарыг харах юм бол жижиг толгой, том гэдэс, чөргөр хөлтэй мэт харагдаж байгаа юм. Одоо чиг үүрэг болон албан тушаалыг нь хөдөлгөх 73 албан тушаалтныг хөдөө орон нутаг руу шилжүүлнэ. Мөн орон нутаг дахь боловсролын газрыг илүү хүчтэй ажиллуулах бодлого баримталж, боловсролын шийдвэр гаргадаг, бодлогын шинжилгээ хийдэг газруудаа дэмжиж ажиллана " гэлээ.