Нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж буй. Үүний хүрээнд зам цэвэрлэгээний бичил, шүүрт том оврын машинуудыг Итали улсаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авчээ.
Бичил машин нь авто болон явган замыг цэвэрлэх зориулалттай бөгөөд 175 литрийн багтаамжтай ус шүршигчтэй юм байна. Тиймээс зам цэвэрлэх явцад тоос босгохгүйгээрээ давуу талтай гэнэ. Харин шүүрт машин нь нэг цагт 62, том оврынх нь 70 мянган ам метр талбайг цэвэрлэх хүчин чадалтай. Мөн авто замын гадаргуу, хажуугийн хайс, хашлагыг цэвэрлэх зориулалттай аж. Ингэхдээ замын ус сорох, цацах, шүрших үйлдэл гүйцэтгэхээс гадна эрчим хүч бага зарцуулдгаараа онцлогтой.
У.Цэцэг