Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрынхан Сергей Васильевын зохиол “Хайрын одод” хөгжимт жүжгийг УДЭТ-ын тайзнаа тоглохоор болжээ. Уг жүжгийг ирэх сарын 16-нд 19.00 цагт олны хүртээл болгох нь. Романтик хайрын түүх, амьдралын утга учир, үнэ цэний тухай өгүүлэх эл жүжгийг орос хэлээр толилуулах аж. “Хайрын одод” хөгжимт жүжгийн тасалбарыг 20-50 мянган төгрөгөөр борлуулж буй юм байна.
У.Сүрэн